ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2014.11.12 05:11

Оюутнуудын амьдралыг харуулсан кино бүтээнэ

Монголын үндэсний кино урлагийн академи, Монголын оюутны холбоо хамтран оюутны амьдралаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр төлөвлөжээ.

1974 онд бүтээгдсэн "Мартагдашгүй намар" уран сайхны киноноос өөр оюутны амьдралыг харуулсан томоохон бүтээл өдгөө хүртэл гараагүй юм байна. Тус кино хийх гэж байгаатай холбогдуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт их, дээд сургуулийн оюутан залуусын дунд кино зохиолын уралдааныг зарлаж байгаа аж. Зохиол нь сэдэвт баригдахгүй оюутны амьдралыг аль ч талаас нь харуулсан байж болох гэнэ. Харин нэгдүгээр байрын шагнал нь нэг жилийн сургалтын төлбөрөөс чөлөөлөх ба зохиолоор нь кино хийх, хоёр, гуравдугаар байрт шалгарсан оюутныг сургалтын төлбөрөөс 50 хувь хөнгөлнө. Мөн шилдэг зохиолуудаар эмхэтгэн ном болгон хэвлэн гаргах аж. Зохиолыг ирэх сарын нэгний 17:00 цаг хүртэл МОХ байранд хүлээн авах бөгөөд файл хэлбэрээр [email protected],org.mn хаягаар авч, жүжигчдийн сонгон шалгаруулалтыг ирэх сарын долооноос 14-ний хооронд явагдах юм байна.

Онцлох нийтлэлүүд