ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2018.07.14 06:07

Оюутны аваргын хүрэл медаль хүртлээ


Малайзын Каула Лумпур хотноо 2018 оны долдугаар сарын 11-14-нд болсон Азийн оюутны аварга шалгаруулах дөрөвдүгээр тэмцээнд Монголын баг тэмцээний сүүлийн өдөр болсон хагас шигшээ тоглолтонд Тайландын багийг 21:17 харьцаатайгаар хожиж Ази тивийн 2018 оны оюутны аваргын хүрэл медалийг эх орондоо авч ирлээ.

Монголын тамирчид ийнхүү БНХАУ -2015, Малайзад 2017, 2018 онуудад болсон Азийн оюутны аваргын тэмцээнүүдэд оролцон ийнхүү гурав дахь медалийг хүртлээ. Макаод 2016 онд болсон хоёр дах удаагийн тэмцээнд Монголын баг тамирчид оролцож чадаагүй юм. Монголын баг 2015 оны тэмцээнээс мөнгө, 2017 онд алт, 2018 онд хүрэл медалийг хүртэж байна.

Манай улсын баг тамирчид Сити их сургуулийн нэр дор энэ тэмцээнд оролцлоо. Оюутны тэмцээнд 25 хүртлэх насны тамирчид оролцдог бөгөөд манай багийн 4 тамирчны хоёр нь 18, 19 настай залуучууд байсан ба бүрэлдэхүүнээ шинэчилэн дараагийн тэмцээнд бэлтгэж, туршлага суулгасан билээ.

Ази тивийн оюутны аваргын тэмцээн бол Азийн орнуудын шилдэг залуу тамирчид оролцдог томоохон тэмцээн бөгөөд тус тэмцээнээс шалгарсан баг Олон улсын оюутны спортын холбооны дэлхийн лигийн тэмцээнд оролцдог уламжлалтай юм. Монголын тамирчид өнгөрсөн онд болсон Азийн оюутны аваргын тэмцээнд түрүүлэн тус тэмцээнд оролцож 2017 онд бас алтан медаль хүртэж байсан юм.


Онцлох нийтлэлүүд