ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2018.03.01 12:03

"Оюутолгой" ХХК 861.5 сая төгрөгийн нөхөн татвар, торгуулийг улсын төсөвт төлнө

Оюутолгой зурган илэрцүүд

Гаалийн байгууллагаас “Оюутолгой” ХХК-д хийсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын үр дүн болон тус компанид тавьсан Гаалийн улсын байцаагчийн актыг "Оюутолгой" ХХК үл зөвшөөрч, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн болон давж заалдах шатны шүүхээс Гаалийн байгууллагын шалгалтын үр дүнг хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Тус захиргааны хэрэг 2018 оны I сард Монгол Улсын Дээд Шүүхээр хянагдаж, тус шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр эцэслэн шийдвэрлэжээ. “Оюутолгой” ХХК 2013-2015 онд БНХАУ-аас худалдан авсан цахилгаан эрчим хүчний гаалийн үнэд нэмэгдэж тооцогдох нийт 13.2 тэрбум төгрөгийн зардалд нийт 861.5 сая төгрөгийн нөхөн татвар, торгуулийг улсын төсөвт төлөхөөр боллоо. Цаашид мөн энэ төрлийн зардалд тус компани жил бүр 1-1.5 орчим тэрбум төгрөгийг Гаалийн байгууллагад нэмж төлөхөөр болж байна.

Онцлох нийтлэлүүд