ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.12.08 11:12

О.Амартүвшин: МҮХАҮТ хувийн хэвшлийнхнийг хамгаалж дуугардаг, буруу зөв нь хаана байгааг бас хэлдэг байх ёстой

Хувийн хэвшил буюу үндэснийүйлдвэрлэл эрх­лэгч аж ахуйн нэгжүүдийг төртэй холбодог гүүр нь Худалдаа аж үйлдвэрийн танхим. Гэвч сүүлийн жи­лүүдэдХудалдаа аж үйлд­вэрийн танхим оны эцсээр шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруу­ла­хаас өөражилбараг хийгээгүй гэж олон нийт шүүмжилдэг. Улсын төс­вийн 70 орчим хувийг бүр­дүүлдэгүндэсний үйлд­вэр­лэгчдээ хамгаалж тэд­ний төлөө дуугардаг байгууллага өнөөдөрду­таж буй нь ийм шүүмж­лэлийггаргахад хүргэ­сэн байх. Улс төрийн хамгаалалтгүйболтухайн аж ахуйн нэгж дампуурдаг, төр компанийг ньдээ­рэмддэг гэсэн ойлголт бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл явдаг бичиг­дээгүй нэгэн хууль бий. Иймд сүүлийн жилүүдэд бизнес эрхлэж амжилт гаргахаасаа илүүбизнесээ хамгаалахынтулд улс төрд орох гэж, эсвэлаль нэг улс төрчийг дэмжиж гаргаж ирэх сонирхол бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл болсон.

Зүй нь үндэсний аж ахуйн нэгжүүдийг хамгаалан дуугарч байх ёстой газар нь Худалдаа аж үйлдвэрийн танхим юм. Ирэх жил тус байгууллагын 55 жилийн ой болох гэж буй бөгөөд бизнес эрхлэгчид энэ цаг үед Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ албанд багагүй хүн өрсөлдөх төлөвтэй байгаа аж. Гэхдээ бизнес эрхлэгчид өнгөрснийг яриад шүүмжилж зогсохоо­соо илүүтэйгээр шинэ залуу хүнийсийрэг ухаан, хийж бүтээх эрмэлзэлд ньХудалдаа аж үйлдвэрийн тахимыг даатгах сонирхолтой байна. Олон нийтийн санал асуулгаар ч ийм прогноз гарчээ. Тийм хүмүүсийн нэг нь UFC группын Ерөнхийлөгч, CEO club-ийн Дэд Ерөнхийлөгч О.Амартүвшин юм. Түүнийгбизнесийн хүрээнийхэн "юм хийж чадах залуу" гэж үнэлдэг юм билээ. Иймд түүнтэй уулзаж ярилцлаа.

-Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ээлжит XIX Их хурал болох гэж байна. Танхим өргөн цар хүрээтэй ажиллах ёстой гэж хүлээж байна. Нэг үгээр бол хуучинсаг байдлаасаа салах хэрэгтэй гэх мэтээр шүүмжлэл бий?

-Монголын үндэснийхудалдаа аж үйлдвэрийнтанхимнь төрийн бус байгууллага. Монголын хувийн хэвшлийн ах ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалж ажиллах учиртай. Би өөрийн бизнесийг эрхлээд арав гаруй жил болж байна. Бизнесийн салбарт их сургууль төгссөнөөсөө хойш ажиллаж ирлээ. Үйлчилгээний болон үйлдвэрийн салбарт ч ажиллаж байлаа. Монголын үйлдвэрлэлийн бүхий л салбарт манай UFC групп үйл ажиллагаа явуулж байна. Энэ утгаараа бизнесийн салбарт тулгараад буй зовлон бэрхшээлийгбодитойгоор мэдэрч байгаа.

-Эдийн засаг хүнд байгаа тухай хүн бүр л ярьж байна?

-Бизнесийнорчинхам­гийн хүнд үедээ ирчихлээ. Монгол Улсын эдийн засаг өсч байгаа. Гэхдээ 2010, 2011 онтой харьцуулахад байж болох хамгийн доод түвшиндээ ирчихлээ. Ту­хайн үед орж ирж байсан хөрөнгө оруулалт 7.5 дахин буурчихлаа гэдэг мэдээлэл бий. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний борлуулалтаас анзаарагдаж байна. Гол, гол сүлжээ дэлгүүрүүдийн борлуулалт 30 орчим хувиар буурсан байна.

-Бид яагаад ийм байдалд орчихов?

-Бизнес эрхлэгчид бид ажилласаар л байна. Ам.долларын ханш нэмэгдэж байна. Гэсэн ч бид үнэ ханшаа өсгөөгүй. Тодорхой хэмжээгээр эргэлт буураад эхлэхээр компаниуд тодорхой хэмжээнд зардлаа танаж эхэлж байна. Байж болох урсгал зардлуудаа бүгдийг нь танана. Энэ байдал цаашаа үргэлжлээд байвал ажилчид руугаа л орно. Цомхотгол хийж эхэлнэ гэсэн үг.

-Монголын үндэснийхудал­даа аж үйлдвэрийнтанхим яагаад дуугарахгүй байна. Ийм үеддуугарч байх ёстой биз дээ?

-Уг нь Худалдаа аж үйлдвэрийн танхим дуугарч байх ёстой. Бид ч гайхаж байна, яагааддуугарахгүй байна вэ. Тэд яагаад ийм үнэтэй болчихвоо. Энэ зөвхөн аж ахуйн нэгжүүдийн асуудал биш. Эдийн засаг, цаашлаадМонгол Улсын эрх ашгийн асуудал шүү дээ. Яагаад гадны хөрөнгө оруулагчидбөөн бөөнөөрөө зугтаад алга болчихов. Хэн үүнд буруутай вэ. Монголынүндэсний үйлдвэрлэл явуулдаг ком­панийн захирлуудын нэгд­дэг "CEO club" гэж бий. Энэ клубын гишүүд энэ талаар олон жилийн өмнө ярьж байсан.Бизнесийн хүрээнийхэн яаж ажиллах ёстой юм. Улс төрчид нь ямар байх юм. Бизнесийнхэн төртэй хэрхэн хамтарч ажиллах ёстой юм гэх мэтээр санаа оноогоо ярьдаг байсан.Гэвч энэ бүхэнийг бид яриад гаргалгаагаа гаргалаач гэсэн "CEO club" дангаараа нөлөөлж чаддаггүй. Энэ ажлыг суурь байгууллага болох Худалдаа аж үйлдвэрийн танхим хийх ёстой байдаг. Гэтэл энэ байгууллага нь унтаа байдалтайбайна. Энэ цаг үетэй давхцаад танхимын ээлжит хурал өнөөдөр буюу даваа гаригт болох гэж байна. Бидний хэсэг залуустанхим унтаа байж болохгүй. Юм хийе үйл ажиллагааг нь арай өргөн цар хүрээтэй болгоё.Өөрсдөө гар биеэ оруулж байж энэ нь хөгжих юм байна гэдэг шийдэлд хүрээд нэрээ дэвшүүлж байгаа юм. Бизнес эрхэлж буй залуу үе шүүмжлэх байдлаар хөндлөнгөөсхандах биш өөрсдөө хийе гэсэн гол зарчмаар энэ асуудалд хандаж буй юм. Миний харж байгаа өнцгөөр одоогийн танхимын удирдлагууд дөрвөн удаа сонгогдоод 17 жил ажиллачихсан юм байна. Ингэж удаан нэг удирдлагатай явсан олон холбоо, ТББ-уудыг бид мэднэ. Хөлбөмбөгийн холбоо, Бөхийн холбоо гэж бий. Тэд анх энэ байгууллагуудыг сайн сайхан зорилго тавьж, сайн ажиллацгаасан байх. Харин он цаг яваад ирэхээр анх тавьж байсан зорилго нь хазайдаг ч юм уу, тухайн ажлыг хийдэг өнцөг нь өөр болдог ч юм уу, ярьж хэлж байсанаасаа зөрөөд явчихдаг юм шиг байгаа юм. Ямар ч сайн хүн нэг байранд удаан байхаар механизм тэр хүнийг өөрчилдөг шүү дээ. Тэгээд гишүүдийнхээ итгэлийг алдаад, үйл ажиллагааны цар хүрээ нь ч тийм дорвитой биш, гол шийдвэр гаргагчид үгийг нь сонсохоо байчихсан ийм нөхцөл байдал руу орчихсон юм л даа.

-Танхим ажлаа хийхгүй болохоорбизнесийнхэнхолбоо, төрийн бус байгууллагадор бүрнээ байгуулаад ирж байгаа ньгарц хайж буй гэж хараад байгаа юм та бол юу гэж харж байна?

-Тийм, танхим ажил­лахаа больчихоор тулга­раад байгаа асуудлаа шийдвэрлэхийн тулд нийлээд төрийн бус байгууллага байгуулдаг. Жишээ нь, CEO club. Бизнесийн орчныг сайжруулахтай холбоотой хууль боловсруулах ша­танд нөлөөлье гэсэн зорилготойгоор манай ги­шүүд үүн дээр нэлээд цаг заваа гаргаж ажилладаг. Бид хуулийн орчныг л сайж­руулах гэж үзсэн. Ингээд ажиллаад үзсэн чинь бидний дуу хоолой, нөлөөлөл хангалттай түвшинд хүрч чадахгүй байсан тул Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл гэж байгуулаад арай жаахан өргөтгөөд явж байна. Гэтэл бид нартай адилхан ийм үйл ажиллагаа явуулж байгаа маш олон төрийн бус байгууллага гараад ирчихсэн байна. Хоорондоо уялдаагүй баахан том жижиг олон холбоо, бүлэг бий болчихсон. Энэ байдал нь төртэй ажиллахаар цэгцгүй дор бүрнээ янз бүрийн зүйл яриад нэгдмэл байж чаддаггүй. Үүнээс үүдээд бизнес эрхлэгчдийн дуу хоолой хаана ч хүрэхээ больчихсон байна. Нэгдсэн зохион байгуулалтад орж байгаа юм алга. Үзэл бодлоо нэгдсэн системтэйгээр илэр­хийлж байгаа зүйл алга. Тэгэхээр ерөөсөө бид энэ олон жижиг бүлэг, холбоо биш нэгдэх ёстой юм байна гэж үзсэн юм. Тэгэхээр танхимын асуудлыг шийдэх нь манай клубын болоод Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөлийн гол асуудал юм байна аа гэдэг дээр бид санал нэгдсэн.

-Тэгээд арга зам нь юу байх вэ. Төр аж ахуйн нэгжийг дээрэмддэг, дампууруулдаг байдал байсаар л байх уу.Бас дээрээс нь татварын дарамт…?

- Нэгэнт МҮХАҮТ гэж хуулиараа хэм хэмжээ нь тогтоогдчихсон байгууллага байгаа учир эндээ нэгдэж байж баялаг бүтээгчдийн дуу хоолой ямар нэгэн дарамт шахалтгүй үндэсний томоохон компаниудаа дэм­­жээд гадны хөрөнгө оруулалтыг дэмжиж байж одоо үүсээд байгаа хүндрэлээс гарах юм байна гэж бид харсан. Одоо төр засгийн тогтворгүй байдал шийдэгдэж байх шиг байна. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад ядаж нэг, хоёр сонгуулийн мөчлөгт улс төрийн хувьд их сайхан тогтвортой болчихвол их хэрэгтэй байна. Тиймээс бизнес эрхлэгчид үүнд их ач холбогдол өгч тал талаасаа ойлголцож, шинэчилье, өөрчилье гэдэг асуудлыг дэвшүүлж байгаа юм. МҮХАҮТ-ын үндсэн зорилго нь Монголын бизнесийн байгууллагын хамгийн том төлөөлөл байх ёстой. Гэтэл бид нар түүнд ерөөсөө нөлөөлж чадахгүй байна. Нэг, нэгээрээ дампуураад л эсвэл нэг нэгээрээ шорондоршуулж байна. Хамгийн гол ньхувийн хэвшлийнхнийг хамгаалж дуугардаг буруу зөв нь хаана байгааг бас хэлдэг байх ёстой юм. Дээрээс нь одоо байдаг үндэслэлгүй шалгалтууд байна. Данс хаачихна. Зүгээр л нэг байцаагчийн үзэмжээр данс барьчихдаг. Энэ бүх бүтэхгүй асуудлыг Ерөнхий сайд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 40 мянган аж ахуйн нэгжтэй тулаад саналыг нь сонсох боломжгүй. Яах ёстой вэ гэхээр бидний төлөөлөлтэй нь уулзаж ярих ёстой. Тэр төлөөлөл нь танхим байхгүй юу. Миний хэлээд байгаа санаа ердөө энэ. Бизнесийнхэн нэгдэцгээе. Нэгдэхэд бэлэн байна. Нэгдээд өөрсдийгөө төлөөлж чадах хүмүүсээ сонгоё. Тэр хүмүүс нь засагтайгаа зөв ажилламаар байна. Энэ бол хөгжлийг илүү хурдасгая гэж байгаа болохоос хойш нь татах гэж байгаа нэг ч сонирхол алга. Хүн ер нь бүх зүйл сайхан байх үед муу зүйлийг нэг их боддоггүй. Хүнд байх үедээ л асуудлыг сайн боддог. Урдах ажлаа л сайн хийе. Ингэхийн тулд танхим нэг дуу хоолойтой болох хэрэгтэй.

-Хувийн хэвшлийнхэн танхимын хурлаас ер нь юу хүсч байна?

-Анх манайх танхимд гишүүн болоод ороход бид асуудлаа хэлэлцдэг, ярьдаг байсан.Харин одоо ихэнх нь тэнд би үгээ хэлээд хэнд хэрэгтэй юм бэ дээ. Тэрний оронд өөрөө асуудлаа шийдэхийг оролдох нь илүү амар гэдэг зам руу шилжсэн. Энэ өөрөө маш буруу алхмуудыг бий болгосон. Нэг компани асуудлаа шийдэх гээд төртэй ярих нь бидний яриад байдаг ашиг, сонирхол, авлигын асуудал руу хүссэн хүсээгүй түлхчихдэг. Харин бүгдээрээ асуудлыг тавьж чадвал улстөрийн шийдлүүдэд нөлөөлөл үзүүлэх боломж нь бүрдэнэ шүү дээ. Тэгэхээр танхим гэдэг нийт бизнес эрхлэгчдийн төлөөлөл. Үүнийг удирдаж байгаа хүн зөвхөн энэ бизнес эрхлэгчдийн эрх ашгийн төлөө явж байх ёстой. Дэлхий даяараа тогтчихсон том бүтэц байдаг. Бид энэ жишгээр л ажиллах ёстой. Ядарсан үед бүгд нийлж асуудлаа шийддэг юм байна. Энэ цаг үе нь бизнесийнхэнд ирсэн байна

-Бизнесийнхэн улс төрд орчихвол бүх юм сайхан болчих юм шиг санадаг?

-Эдийн засгийн хүнд­рэлээс хүмүүс нэг л зүйлийг ойлгоосой гэж хүсч байна. Хүмүүс байх ёстой газраа очоосой. Улстөрчид нь улстөрийн шийдвэрээ гаргаад явдаг, баялаг бүтээгчид нь хэвийн нөхцөлд ажлаа хийгээд, ажилчид нь ажлын байртайгаа л байгаасай гэж хүсч байна. Тэгэхгүй нэг хэсэг сая юу болов. Үйлдвэрчний эвлэл гэж нэг байгууллага гарч ирээд бизнес эрхлэгчдэд заах гээд ч байгаа юм шиг. Баялаг бүтээгчдийн төлсөн татвараар төр ард иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой байтал бүх зүйлийн байр солигдоод хэн хаана байхаа ойлгохоо больчихсон байна. Бизнесийнхэн улс төрд орчихвол бүх юм сайхан болчих юм шиг санадаг. Зөвхөн хэдхэн хүнд зориулсан хууль дүрэм гаргаад л. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль бол үүний л нэг жишээ шүү дээ. Зарим нэг томоохон компани салбараа, өөрийгөө хамгаалахын тулд гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлачихсан. Гэтэл энэ нь өөрсдөд нь буцаад ямар их гай болов. Гэх мэт бид ажиллаад л байдаг. Тэгсэн төрийнхөн бид нараас илүү нөхцөлд амьдрах гээд хүсээд байдаг. Хүн болгон дүрмээ ойлгохоо байчихсан байна.

-Аж ахуйн нэгжүүдийг харах өнцөг одооноос арай л өөр болж байна. Саяхан шинэ залуу Ерөнхий сайдтай боллоо. Түүний анхны гаргасан шийдвэрүүд хувийн хэвш­лийнхнийг байнга шалгаж дарамтлахгүй байх чиг үүргийгхарьяа байгууллагуудад өглөө. Тухайлбал, хувийн хэвш­лийнхниймөнгөөр улс эх орон хөгждөг, иргэдийн гар дээр очиж буй мөнгө чхувийн хэвшлийнхнээс гардаг гэдгийг төрийн байгууллагынхан ч ойлгож буй юм биш үү?

-Иргэд өөрсдийнхөө асуудлыг төр л шийдээд байна гэж боддог. Үгүй шүү дээ, тэр автобусны мөнгийг чинь төр өгөөд байгаа юм биш. Татвар төлөгчид тэр мөнгийг чинь өгч байгаа шүү дээ. Энэ баялаг бүтээгчид. Төр бол зүгээр л хуваарилалтыг хийж байгаа нөхдүүд шүү дээ. Дээрээс нь төр өөрөө мөнгө олох гээд бизнес хийгээд байдаг. Төр өөрөө өөрийгөө хэзээ ч хянаж чаддаггүй юм. Бизнес эрхлэгч бол алдагдлаа өөрөө хүлээнэ шүү дээ. Төр алдагдлаа хүлээдэггүй байхгүй юу. Дахиад л татвар төлөгчдийн мөнгөөр нөхдөг юм. МИАТ алдагдалтай ажилладаг гээд л бид ярьдаг. Тэр алдагдлыг нь хэн нөхөж байгаа юм. Татвар төлөгчдийн л мөнгөөр шүү дээ. Энэ болгоноо зогсооё. Бизнес эрхлэгчидтэй битгий төр өрсөлд гэж хэлээд байгаа юм. Энэ нөхцөл байдалд залуу Ерөнхий сайд томилогдсон нь бизнес эрхлэгч хүний хувьд сэтгэл хангалуун байгаа. Хүлээлт ч их байна. Яг ийм үед танхим өөрөө шинэчлэгдэх хамгийн зөв цагтаа ирж байна гэж харж байгаа.

Б.ДОРЖ

Онцлох нийтлэлүүд