ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.07.18 07:07

“О.Балжинням аваргуудыг манлайлж, Д.Мөнх-Эрдэнэ арслангуудын ард эрэмбэлэгдсэн нь ямар учиртай юм бэ?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ


"Өдрийн сонин"-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Энэ өдрийн дугаарын онцлох ярилцлага, нийтлэл сурвалжлагаас тоймлон хүргэе.


“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал, МАН-ын бага хурлын гишүүн Ч.Ганхуяг МАН-ыг шинэчлэх уриалга гаргажээ. Энэ талаарх ярилцлага нэгдүгээр нүүрт хэвлэгдлээ. Харин УИХ-ын гишүүн М.Билэгтийн ярилцлага хоёрдугаар нүүрт гарлаа. Эрхэм уншигч та хүлээн авч уншаарай.

Харин "Өдрийн сонин"-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг алдарт гуравдугаар нүүрт "О.Балжинням аваргуудыг манлайлж, Д.Мөнх-Эрдэнэ арслангуудын ард эрэмбэлэгдсэн нь ямар учиртай юм бэ?" хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Дөрөвдүгээр нүүрт Мал эмнэлэгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан , Шинжлэх ухааны доктор, профессор Я.Ганболдын “Вакциныг урьдчилсан сэргийлэх зорилгоор зөвхөн эрсдэлтэй бүс нутагийн малд тарих ёстой” ярилцлага хэвлэгдлээ.

Мөн Баримт, үйл явдлын долдугаар нүүрт жолооч нарын буруугаас болж жилд 500 гаруй хүн хорвоогоос одож байгаа тухай мэдээлэл нийтлэгдлээ. Эрхэм жолооч та болгоомжлох үүднээс сонирхон хараарай.

Эдгээрээс Үндэсний их баяр наадмаар бөхийн таавар эвдэж, олныг баясгасан Улсын начин Д.Тамирын ярилцлага, Танин мэдэхүйн нүүрт “Энэ жилийн наадмын гоёлд торгон, торон, тааран цамц зонхилно” хэмээх наадмын гоёлын Дэлхийн бизнес загварыг өөрчилж буй “Тесла”-ийн тухай тус тус багтлаа. Мөн Н.Мадурогийн санаачилгыг ард иргэд нь дэмжсэнгүй талаар мэдээллийг хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

ӨДРИЙН СОНИН ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Онцлох нийтлэлүүд