Нүүр хуудасны онцлох
2015.01.21 12:01

О.Баяр: Эрүүл мэндийн салбарын төсөв үнэхээр хангалтгүй байна

"Өдрийн сонин"-ы Асуух эрхийн танхимд болсон Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал хэлэлцүүлгийн үеэр ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр "Энэ салбарт болж бүтэж байгаа ажил олон байгааг онцолмоор байна. Яамны зүгээс эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хүлээн авч, саналыг нь сонсоход бэлэн. Энэ жилийн төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувьд л хүрэх байгаа. Гэтэл өндөр хөгжилтэй орнууд дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэх мөнгө төсөвлөдөг. Үүнээс харахад л төсөв санхүү үнэхээр хангалтгүй байна" гэлээ.

Элэгний эмийг бүртгэхэд асуудалгүй болсон

Элэгний в, с вирусын эм оруулж ирэх асуудал өмнөх Засгийн газрын үеэс яригдаж эхэлсэн. Сайд, дэд сайд хоёр энэ асуудлаар маргалдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй шуугиан тарьсан. Өнөөдрийг хүртэл элэгний эм орж ирээгүй байгаа. "Өдрийн сонин"-ы Асуух эрхийн танхимд болсон Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал хэлэлцүүлгийн үеэр энэ талаар хөндөгдлөө. ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр "Өмнө нь юу яригдсаныг хөндмөөргүй байна. Элэгний с вирус дэлхий нийтэд тулгамдсан асуудал хэвээр байгаа. Үнийн хувьд зөрүү байхгүй шүү дээ. Эмчилгээний хугацаагаараа л ялгараад байгаа юм. Тэр эмийг бүртгэх асуудлыг сая бүрэлдсэн яам анхааралдаа авсан. Бүртгэх асуудал бэлэн болж байгаа" гэлээ.

Онцлох нийтлэлүүд