ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.06.10 08:06

О.Гүндэгмаа "Дэлхийн цом"-д түрүүллээ

Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа буудлагын спортын "Дэлхийн цом"-ын тэмцээнээс 25 метрийн спорт гар бууны дасгалд алтан медаль хүртжээ. Тэрээр "Дэлхийн цом"-ын тэмцээнээс нийтдээ долоо дахь алтан медалиа хүртэж байгаа нь энэ аж. Түүний аваргалсан төрөлд нийт 95 буудагчаас МУГТ О.Гүндэгмаа, МУГТ Д.Мөнхбаяр нар аваргын төлөө халз буудаж О.Гүндэгмаа 8:0 оноогоор ялжээ.  Харин III байранд Хятадын буудагч дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга Занг Жиан, дөрөвдүгээр байранд Бээжингийн олимпийн аварга Чень Ин нар орсон байна.

Мөн манай тамирчин Т.Баярцэцэг 578 оноогоор 22-р байрт, Ц.Мөнхзул 573 оноогоор 34-р байрт оржээ.

"Дэлхийн цом"-ын тэмцээнд ОУХМ Э.Даваахүү, О.Янжинлхам, С.Адилбиш, Ж.Ганхуяг нарын 12 тамирчин цэц мэргэнээ сорьж байгаа аж.

Д.Сүрэн

Онцлох нийтлэлүүд