ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2017.01.13 01:01

Плей-оффын тоглолт маргааш эхэлнэ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн дунд болдог "Үндэсний супер лиг"-ийн плей-оффын тоглолт маргааш эхэлнэ.

2016-2017 оны лигийн тоглолтонд 12 аймгийн баг өрсөлдөж байгаагаас хоёр бүсийн шилдэг найман баг плей-оффт өрсөлдөх эрхээ авсан. Баруун бүсээс Архангайн "Алтайн Дорнод дайчид”, Ховдын "Алтайн аргаль”, Хөвсгөлийн "Нэг үе”, Баянхонгорын "Мазаалай”, Зүүн бүсээс Эрдэнэт хотын "Икон”, Сүхбаатарын "Альянс Тех”, Дундговь, Өвөрхангай аймгийн багууд шалгарсан юм. Харин түрүүлж дөрөв хожсон нь хагас шигшээд өрсөлдөх эрхийг авна.

Плей-оффт үлдсэн багууд эхний тоглолтоо орон нутагт хийх гэж байна. Тодруулбал, Орхон, Өвархангай аймагт эхний тоглолтууд болохоор болжээ. Ийнхүү сагсан бөмбөгийн лигийн хүчирхэг лиг болоод байгаа 21 аймгийн “Үндэсний супер лиг”-ийн гал гарсан тулаанууд анх удаа орон нутагт болохоор боллоо.

2017.01.14-15-нд Орхон, Өвөрхангай

  • I.14 - 12.00 - Орхон аймгийн “Хангарьд” ордон
  • I.15 – 15.00 - Өвөрхангай аймгийн Спортын ордонд.

Плей-Оффт дараах баг гарсан.

Баруун бүс:

  • "Архангай Алтайн Дорнод дайчид” /8 хожил, 3 хожигдол/
  • “Ховд Алтайн аргайль” /7 хожил, 4 хожигдол/
  • “Хөвсгөл нэг үе” /6 хожил, 5 хожигдол/
  • "Баянхонгор мазаалай” /5 хожил, 6 хожигдол/

Зүүн бүс:

  • “Эрдэнэт хот Икон” /11 хожил/
  • “Сүхбаатар Альянс Тех” /7 хожил, 4 хожигдол/
  • Дундговь /6 хожил, 5 хожигдол/
  • Өвөрхангай /3 хожил, 8 хожигдол/ тус тус шалгарч плей-оффт тоглох эрхийг авсан юм.

Онцлох нийтлэлүүд