ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Редакцийн нийтлэл

Атар сангийн аж ахуйнхан усанд автаж, Лүнд цахилгаан доголдов

Төв аймгийн Лүн сумын нутагт өнөөдөр өдрийн 15:00 цагаас хойш үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас "Атарын сангийн аж ахуй" орчимд үер бууж, 2-3 километр зам бүхэлдээ усанд автжээ. Үерийн улмаас тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болоод байна. Мөн нэг машин замаасаа гарсан байсныг татан гаргажээ. Төв аймгийн тээврийн цагдаагийн алба, онцгой байдлын газрын 10 орчим алба хаагч үерийн голомтонд ажиллаж байгаа юм байна. Тиймээс Лүн сумаас зүүн тийш Улаанбаатар хот руу чиглэсэн хөдөлгөөнийг түр хязгаарласан бөгөөд иргэд, жолооч нар онцын шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.