ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2018.07.13 12:07

Рио Тинто жолоочгүй галт тэргээр тээвэрлэлт хийсэн нь амжилттай болжээ

Австралид уул уурхайн олборлолт хийдэг “Рио Тинто” он гарснаас хойш яриад байсан шинэ технологио туршиж үзсэн байна. Тус компани энэ сарын 10-ны өдөр дэлхийд анх удаа бүрэн автомат ачааны галт тэргээр алсын зайд тээвэрлэлт хийжээ. Галт тэргийг уурхайгаас 1500 гаруй км зайтай Австралийн Перт хотноо байрлах “Рио Тинто” компанийн удирдлагын төвөөс хяналт тавьж, удирдсан гэнэ.

Гурван зүтгүүрт бүхий галт тэрэг “Рио Тинто” компанийн эзэмшлийн Том Прайс уурхайгаас Австралийн Кэйп Ламберт боомт руу 28 мянга орчим тонн төмрийн хүдрийн тээвэрлэлт хийсэн байна. Ачиж, буулгах хугацааг тооцоод, нийт 40 орчим цагийг автомат галт тэрэг тээвэр хийхэд зарцуулсан аж.

Туршилтын тээвэрлэлт амжилттай болсон тул цаашид ч автомат галт тэрэгний тээвэрлэлтийг ашиглан, нэмэгдүүлэхээ мэдэгдлээ.

Одоогийн байдлаар, “Рио Тинто” компани тус бүс нутагт 16 уурхайгаас хүдэр олборлон 200 орчим зүтгүүрээр 1700 км гаруй замыг туулан дөрвөн боомт руу тээвэрлэлт хийж байна. Мөн компани Перт хотноо галт тэргээр жилд найман сая км гаруй замд тээвэрлэлт хийдэг аж.

З.СУВД

Онцлох нийтлэлүүд