ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2018.09.08 04:09

Сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолтод Монголын залуучуудын шигшээ баг хожив

БНХАУ-ын ӨМӨЗО-ы "Хятадыг танин мэдэх" соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд Спортын төв ордонд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн боллоо. Уг тэмцээнд Монголын залуучуудын шигшээ баг ӨМӨЗО-ны шигшээ багийг 75.69 харьцаатайгаар хожлоо. Энэ үеэр Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц "Тэмцээний үеэр хоёр орны тамирчид харилцан туршлага солилцох, хамтран ажиллах олон зүйл байгаа нь харагдлаа. Спортоор дамжуулан эдийн засаг, нийгэм, соёл гээд бүх салбарын харилцаа улам бүр өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Ирэх онд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Уг ойг тохиолдуулан спортын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна" гэлээ.

Онцлох нийтлэлүүд