ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.05.29 02:05

Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багийг хүлээн авч уулзлаа


Өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжхан нар  БНХАУ-ын Бээжин хотод зохиогдсон сагсан бөмбөмгийн тэмцээнд оролцоод ирсэн өсвөрийн шигшаа багийнхныг хүлээн авч уулзлаа.
Бээжин хотод зохиогдсон "3:3” тэмцээнд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид анх удаагаа оролцож,  хөвгүүдийн баг тавдугаар байрт шалгарч, охидууд 11 дүгээр байр эзэлсэн билээ.
Тодруулбал, Эстонийг нэмэлт цагт 10:11 харьцаатайгаар ялж  тавдугаар байрны төлөө Азийн сагсан бөмбөгийн спортын хөгжлийг тодорхойлогч хүчирхэг багуудын нэг Тайваний шигшээ багийг 16:13 хожиж Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний 5-р байрт шалгарсан юм. Харин эмэгтэй шигшээ баг Тайландын багт хожигдсон ч Индонезийн багийг 14:12 харьцаатай ялж, 11 дүгээр байрт шалгарчээ. Дасгалжуулагч ОУХМ Г.Ихбаяр, Спортын мастер Б.Отгонсүрэн нар хэлэхдээ “Манай тамирчид нуруугаараа жаахан намхан байсныг эс тооцвол ур чадвараараа маш сайн байсан. Анх удаа европын улсуудтай хүүхдүүд маань тоглолт хийсэн нь  туршлага болж өглөө. Бид өсвөр үеэ сайн дэмжвэл  цаашидсагсан бөмбөгийн спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэн, Олон улсын түвшинд өндөр амжилт үзүүлэх боломж ойрхон байгааг харуулж байна” хэмээсэн юм.


Онцлох нийтлэлүүд