ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2018.02.15 11:02

Сангийн яамны ТНБ-ийн даргаар С.Наранцогтыг томиллоо

Image result for Сангийн яамны ТНБ-ийн даргаар С.Наранцогтыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар зарим томилгоог хийсэн байна. Тухайлбал, Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг, АМГТГ-ын даргаар Х.Хэрлэнг тус тус томилжээ.

С.Наранцогт нь МУИС, Сөүлийн их сургуулийг тус, тус төгссөн, Физик, математик PhD докторын зэрэгтэй. Сангийн яам, БСШУЯ, Хөдөлмөрийн яаманд газрын даргын албыг тус, тус хашиж байсан. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Хүний нөөц, урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байжээ.

АМГТГ-ын даргаар томилогдсон Х.Хэрлэн нь тус газрын Кадастрын хэлтсийн дарга, 'Монгол Шуудан' компанийн ТУЗ-ийн дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга, 'Дарханы төмөрлөгийн үйлдвэр' ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаал хашиж байжээ.

Онцлох нийтлэлүүд