ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2019.06.18 02:06

​Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн ААШТ маргаашнаас эхэлнэ

Гэрэл зургуудыг У.Уранбилэг

Спортын гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-22-нд “Буянт-Ухаа” спорт ордонд болно. Тус тэмцээний талаар зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Монголын гимнастикийн холбооны нарийн бичгийн дарга Г.Ерѳѳлбат одоогоор бэлтгэл ажил бүрэн хангагдсан хэмээн хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Найм дахь удаагаа зохиогдож буй энэхүү ААШТ-нд 19 орны 300 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Мѳн Азийн ДАШТ-ий эхний найман байрт шалгарсан тамирчид ихэвчлэн оролцох учраас чансаа өнтөртэй тэмцээн болно гэж дасгалжуулагч Ц.Алтантѳгс дурьдлаа. Түүнчлэн уг тэмцээн нь Токиогийн зуны олимпын наадамд оролцох эрхийн тѳлѳѳх оноог ѳгѳх ба Токиогийн олимпын циклээс эхлэн тамирчид томоохон тэмцээнээс оноо цуглуулан олимпын эрхээ авдаг болж байгаа зэргээрээ онцлогтой юм.

Харин манай улсаас насанд хүрэгчдийн ААШТ-д ОУХМ Н.Энхтулга, Б.Мөнхсайхан, дасгалжуулагч Н.Алтантулга нар оролцохоор болсон байна. Мѳн тэмцээний хэрэглэл материалыг Азийн болон олон улсын гимнастикийн холбоо хариуцан 850 гаруй сая төгрөгийн хэрэглэл Монголд авчирсан ба эдгээр хэрэгсэл материал нь Монголдоо үлдэх болохоор дотоодын тамирчид бэлтгэл сургуулилтаа бүрэн хангах боломжтой болжээ. Энэхүү тэмцээнийг дэлхийн 220 гаруй оронд шууд дамжуулан үзүүлэхээр болсон аж.

У.УРАНБИЛЭГ

Т.ЛХАМСҮРЭН

Онцлох нийтлэлүүд