Нийгэм
2015.01.29 12:01

Сураггүй болсон малчныг олжээ

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Баянбадрал багийн нутаг "Цайдмын замын бууц" гэдэг газар малчин О /35 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ энэ сарын 28-ны өдрийн 10:00 цагийн орчим малдаа явахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг мөн тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Мэдээллийн дагуу Онцгой байдлын зургаан албан хаагч ажиллаж, мөн өдрийнхөө 23:06 цагт гэрээс нь баруун урд зүгт 5.5 км зайтай газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд хүлээлгэж өгчээ.

Онцлох нийтлэлүүд