ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.05.18 03:05

Сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулна


Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар нь нийслэлийн хороодын ажилтан, хэсгийн ахлагч нарыг сургах, хөгжүүлэх, тэдний мэргэжил арга зүй, туршлага солилцох үйл ажиллагааг идэвхжүүлж, мэдээлэл солилцох харилцааг нэмэгдүүлэх замаар ажлын ур чадвар ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хороо, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ өгөх ажлыг хариуцан хэрэгжүүлэх Сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд/ТББ/-ийг сонгон шалгаруулна.

Сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага нь 3 доошгүй мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн багтай байна. Багийн гишүүдэд тавигдах шаардлага:

1.1 Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, зөвлөх– 1

1.2 Хууль зүйн үндсэн мэдлэг, зөвлөх-1

1.3 Судалгаа хийх, судалгааны арга зүй, зөвлөх -1

Үргэлжлэх хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31 -ны өдөр хүртэл

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

  1. Нийслэлийн хороодын ажилтан, хэсгийн ахлагч нарын харилцан туршлага солилцох үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилготой хасгийн ахлагч нарын дунд үе шаттайгаар хэлэлцүүлэг семнар зохион байгуулах
  2. Нийслэлийн хороодын ажилтан, хэсгийн ахлагч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ажлын байран дахь сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх
  3. Нийслэлийн хороодын ажилтан, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагаанд гарсан шинэлэг ололт, мэдээ мэдээлэл, тэргүүн туршлагуудыг харилцан солилцож, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх.
  4. Холбогдох нутгийн захиргааны байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр сургалт, семинар, зөвлөгөөн зохион байгуулах

5.Сургалтын гарын авлага, сургалтын материал болон холбогдох материал, слайд, дасгал, жишээ, арга зүйн зөвлөмж, ажил хэргийн лавлагаа материалыг вэб сайт болон бусад хэлбэрээр тасралтгүй хүргэх.

  1. Нийслэлийн хороодын ажилтан хэсгийн ахлагч нарт иргэдийн амьдрах орчин, шинэ санал санаачилгыг дэмжих, төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулах зэрэг чиглэлээр ажлын аргабарил эзэмшүүлэх.
  2. Нийслэлийн хороод, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагааг үнэлэх үнэлгээний арга аргачлал боловсруулах
  3. Нийслэлийн хороод, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагаатай ажлын байранд нь очиж танилцах замаар хөндлөнгийн үнэлгээ өгөх

Мэдүүлгээ ирүүлж буй этгээд нь уг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доор дурдсан материалуудыг дугтуйд хийж битүүмжлэн дараах хаягаар 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагаас өмнө ирүүлнэ. Үүнд:

  • Байгууллагын товч танилцуулга
  • Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын жагсаалт
  • Багт ажиллах гишүүдийн анкет, холбоо барих утас
  • Хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төлөвлөгөө
  • Үйлчилгээ үзүүлэх үнийн санал

Мэдээлэл авах

Утас: +976 11 322172

И-мэйл: [email protected]

Хаяг: Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Онцлох нийтлэлүүд