Нийгэм
2014.06.10 10:06

Сургууль, цэцэрлэгийн барилгын концесс зарлагдлаа

КОНЦЕСС ОЛГОХ ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо: 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Дараах төслүүдийн концесс олгох шууд гэрээ байгуулах сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:

Д/д

 

 

 

 

 

Концессын зүйлийн нэр

Концессын төрөл

Концессын зүйлийн дугаар

Хүчин чадал /хүүхдийн тоо/

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор

1

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл (Улаанбаатар, Хан-Уул, 3-р хороо, 52-р сургуулийн эдэлбэр газарт).

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/45.24

180/120

2

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл (Улаанбаатар, Хан-Уул, 4-р хороо, Залуус хотхоны баруун талд).

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/45.23

180/120

3

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл (Улаанбаатар, Хан-Уул, 9-р хороо, Буянт- Ухаагийн 23-р гудамжны баруун талд).

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/45.22

180/120

4

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл (Улаанбаатар, Хан-Уул, 16-р хороо, Нисэхийн цагаан хаалганы хойд талд).

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/45.29

180/120

5

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл (Улаанбаатар, Хан-Уул, 12-р хороо, Био комбинатын гэр хорооллын замын урд талд).

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/45.21

180/120

6

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл (Улаанбаатар, Хан-Уул, 12-р хороо, Юн Хабитат амины орон сууцны хорооллын баруун урд талд).

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/45.26

180/120

7

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл (Улаанбаатар, Хан-Уул, 13-р хороо, Туул тосгонд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу).

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/45.27

180/120

8

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл (Улаанбаатар, Хан-Уул, 13-р хороо, 7-р хэсгийн задгайд).

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/45.28

180/120

9

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл (Улаанбаатар, Багануур дүүрэг, 3-р хороо).

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/45.56

180/120

10

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл (Улаанбаатар, Багануур дүүрэг, 5-р хороо).

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/45.57

180/120

Дунд сургууль төсөл 

1

Нийслэлийн Баянгол дүүрэг, 38 дугаар дунд сургууль төсөл

Зураг төсөл

боловсруулах-буулгах-

барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/46.1

960

2

Нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар дунд сургууль төсөл

Зураг төсөл

боловсруулах-буулгах-

барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/46.2

920

3

Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 32 дугаар дунд сургууль төсөл

Зураг төсөл

боловсруулах-буулгах-

барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/46.3

640

4

Баянзүрх дүүрэг, 14-р дунд сургууль төсөл

Буулгах-барих

-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/46.4

1500

Дунд сургуулийн өргөтгөл

1

Баянгол дүүрэг 19-р хороо, 47-р сургуулийн өртгөтгөл барих төсөл

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/46.5

320

2

Чингэлтэй дүүрэг 2-р хороо 24-р сургуулийн өртгөтгөл барих төсөл

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/46.6

320

3

Чингэлтэй дүүрэг 4 р хороо, 50-р сургуулийн өртгөтгөл барих төсөл

Барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/46.7

320

Цэцэрлэгийн төсөл

1

Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 10 дугаар цэцэрлэг төсөл

Буулгах-барих

-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/46.8

120

2

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 18 дугаар цэцэрлэг төсөл

Буулгах-барих

-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/46.9

240

3

Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 146 дугаар цэцэрлэг төсөл

Зураг төсөл

боловсруулах-буулгах-

барих-шилжүүлэх

ЭЗХЯ-2013/317/46.10

280

Эдийн засгийн хөгжлийн яам нь Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг дээрхи “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”, “Дунд сургууль", "Дунд сургуулийн өргөтгөл", "Цэцэрлэг барих төсөл”-ийн концесс олгох шууд гэрээ байгуулах 2 үе шаттай сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

1-р үе шат

Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл нь концесс олгох шууд гэрээ байгуулах сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт бүхий албан бичигт дээр дурьдсан төслүүдээс өөрийн хэрэгжүүлэх бололцоотой төслийн нэрийг тусгаж дараах материалын хамт зөвхөн Монгол хэл дээр ирүүлнэ. Үүнд:

1. Хуулийн этгээд, түүний нэгдлийн танилцуулга;
2. Хуулийн этгээд, түүний нэгдлийн ажлын туршлага;  
3. Хуулийн этгээд, түүний нэгдлийн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагаас өмнө хүлээн авна.

2-р үе шат

Энэхүү урилгын дагуу оролцох хүсэлтээ илэрхийлсэн хуулийн этгээд, түүний нэгдлүүдийн жагсаалтыг үүсгэж сонгон шалгаруулалтыг 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр эхлүүлнэ. Сонгон шалгаруулалтад оролцогчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Монгол улсын аль нэг арилжааны банкин дахь өөрийн нэр дээрхи дансанд тухайн төсөлд өөрийн санал болгож буй нийт хөрөнгө оруулалтын дөрөвний нэгээс доошгүй хувьтай тэнцэх төгрөг эсхүл гадаад валютыг байршуулж түүнийг нотолсон баримттай байх /нэг нотлох баримт нь зөвхөн нэг төслийн уралдаант шалгаруулалтад хүчинтэй/;

2. Удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник, технологийн чадвар, туршлагатай байх /барилгын ажил гүйцэтгэх гэрээ, түүний дагалдах баримт бичгээр нотлогдсон байх/;  

3. Оролцох хүсэлт гаргагч нь барилга барих тусгай зөвшөөрөлгүй байж болох бөгөөд харин барилгын ажлын ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байна.

Сангийн яам, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны хар жагсаалтад бүртгэгдээгүй байх.

Оролцох хүсэлтээ илэрхийлсэн Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл нь эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр тухайн төслийн баримт бичгийн үнэ 1,000,000 /нэг сая/ төгрөгийг Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн сангийн 9000 36 409 тоот дансанд төлсөн баримтыг ирүүлсэн этгээдэд баримт бичгийг цаасаар олгоно.

Олгосон баримт бичгийн дагуу ирүүлсэн төслийн саналыг үнэлж 3 хүртэлх хуулийн этгээд, түүний нэгдлийн богино жагсаалт үүсгэж хамгийн сайн төслийн санал ирүүлсэн хуулийн этгээд, түүний нэгдэлтэй концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ. Энэхүү баримт бичгийн дагуу ирүүлэх төслийн саналыг 2014 оны 06 дугаар сарын 24-ны 12 цагаас өмнө хүлээн авна.

Хэрэв концесс олгох шууд гэрээ байгуулах сонгон шалгаруулалтад нэг оролцох санал гаргагч (хуулийн этгээд эсвэл түүний нэгдэл) нь санал ирүүлсэн тохиолдолд тухайн санал шаардлага хангасан тохиолдолд концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ.

Хуулийн этгээдийн нэгдлийн гишүүн нь нэг концесс олгох шууд гэрээ байгуулах сонгон шалгаруулалтын явцад нэг хуулийн этгээдийн нэгдлийн гишүүн байх, мөн хуулийн этгээд нь нэг концесс олгох шууд гэрээ байгуулах сонгон шалгаруулалтад хуулийн этгээдийн нэгдлийн гишүүнээр оролцсон бол тухайн шалгаруулалтад бие даан оролцохгүй.

Концесс олгох шууд гэрээ байгуулах сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд нь концессыг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулж болно.

Сонирхсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь оролцох хүсэлтээ доорх хаягаар албан бичгээр ирүүлнэ.
Эдийн засгийн хөгжлийн яам
Инноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газар
Концессын хэлтэс
Утас: 264188

Онцлох нийтлэлүүд