ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.11.12 01:11

“Суудлын бүсээ бүсэлцгээе” кампанит ажлын нээлт боллоо

Суудлын бүсээ бүсэлцгээе зурган илэрцүүд

Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, 72-р сургуулийн талбайд "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах" техникийн туслалцааны багаас зохион байгуулж буй "Суудлын бүсээ бүсэлцгээе" Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх кампанит ажлын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Тус үйл ажиллагаанд Зам тээврийн хөгжлийн яам, Замын Цагдаагийн алба, Хууль сахиулахын их сургууль, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн тээврийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Хорооны засаг даргын тамгын газар болон төслийн багын төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд оролцов.

Тус үйл ажиллагааны үеэр төслийн талаар товч танилцуулга, кампанит ажлын хүрээнд хийсэн суудлын бүсийг турших төхөөрөмжийн танилцуулга болон суудлын бүсний талаар мэдлэг, мэдээлэл, үзүүлэн таниулах сурталчилгаа хийлээ.

Онцлох нийтлэлүүд