ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.11.15 01:11

Сэлэмтэй этгээд хар тамхи хэрэглэж байгаад баригджээ

Image result for Сэлэм эргүүлж монголНИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт гэх залуу хэсэг залуусын хамт энэ сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянгол дүүрэгт байрлах “Castle” баарны үүдэнд танхайран, сэлэм эргүүлж бусдын бие махбодид халдахыг завдсан хэрэг үйлдсэн. Өчигдөр болсон явдлын талаар түүний ах НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун “Миний сонссоноор болон найз нөхдийнх нь хэлснээр “Сүнсний баяр”-аар хэрэглэдэг тоглоомон сэлэм гэнэ лээ. Үнэхээр мэдэх юм алга. Тэгээд ч энэ мэдээлэлд итгэхгүй байна” гэсэн. Харин ах нь дүүгээ ийн хаацайлж суух хооронд мөнөөх сэлэм эргүүлэгч этгээд хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ цагдаад баригдан шалгагдаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Одоо 14:00 цагаас ЦЕГ-аас уг асуудлаар мэдээлэл хийх юм байна.

Онцлох нийтлэлүүд