ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2017.08.12 03:08

Сэлэнгийн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгийн түймрийг бүрэн унтраажээОнцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр Сэлэнгэ аймагт гарсан байсан ойн түймрийг бүрэн унтраажээ. Гурван газарт ойн түймэр гарсан байсан юм.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум Ар-Бургалтай гэдэг газар энэ сарын 7-нд түймэр гарсныг нийт 45 хүн ажиллаж, унтраасан байна. Улмаар тус сумын Байгаль орчны улсын байцаагч, ойн ангийн дарга, байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгчээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Их-Ажир гэдэг газар өнгөрсөн долдугаар сарын 29-нд гарсан байсан түймрийг энэ сарын 10-нд бүрэн унтрааж, байгаль хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин баг, Бөхлөө голын-Ар гэдэг газар наймдугаар сарын 08-нд ойн түймэр гарсныг 10-ны өдрийн 15:00 цагт бүрэн унтрааж, тус сумын байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгсөн байна.

Онцлох нийтлэлүүд