Нийгэм
2020.11.24 07:11

​Сэлэнгэд самар түүж яваад гацсан иргэдийг буцааж эхэллээ

MASS.mn - Самрын гарц маш муу байгаа тул бүсчлэн түүнэ


Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос өнөөдөр мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд “Хүдэр, Мандал суманд самар түүх зорилгоор очсон иргэдэд тухайн бүс нутагт нь цагдаа, хяналтын байгууллагын харуул хамгаалалттайгаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, буцаах ажлыг зохион байгуулж байна” хэмээв.

Орхон аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал "Сэлэнгэ аймгийн Бугант тосгон руу самранд явсан 300 гаруй хүн гацчихсан байгаа гэсэн. Гэхдээ цар тахлын голомт Сэлэнгэд байгаа ч тус аймгийн Онцгой комисс шийдвэр гаргахгүй байна. Яг 300 хүн байгаа эсэх нь эргэлзээтэй. Тэгээд хэдэн аймаг, хэдэн сумын хүн байгаа нь бас тодорхойгүй. УОК-оос орон нутгийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам гаргана гэсэн. Бугант тосгоны захирагч холбогдож, гомдол гаргасан. Эрдэнэт-Бугантын хооронд самарчид нууцаар хөдөлгөөн хийгээд байна гэсэн" ярьсан юм.

Онцлох нийтлэлүүд