Цаг үе
2020.11.22 11:11

Сэлэнгэ аймагт 19 тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо 77 боллоо


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 22-ны өдөр нийт 1305 хүн шинжилгээ хийсэн байна. Өчигдрийн 17:00 цагаас хойш Монгол Улсад шинээр 26 иргэнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод хоёр тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо 40 боллоо. Сэлэнгэ аймагт 19 тохиолдол бүртгэгдэж, 77 тохиолдол боллоо. Дархан-Уул аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо 20-д хүрлээ. Дорноговь аймагт нэг тохиолдол нэмж бүртгэгдэж, 17 тохиолдол болж байна"гэв.

Онцлох нийтлэлүүд