ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.11.11 10:11

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна талбайн тохижилт дуусчээ


Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилт дууслаа.

Нийт 7247 м2 талбайг асфальт бетонон хучилттай болгож, тусгай зориулалтын 12 ба энгийн 50 автомашины зогсоол, авто зам болон явган хүний зам дагасан гэрэлтүүлэг, төмөр хайс хашлага, автомат болон буудаг хаалга, харуулын байр, явган замын хашлага, сандал, хогийн сав зэрэг амралтын сүүдрэвчтэй ногоон байгууламж, чийрэгжүүлэх тоног төхөөрөмжөөр тохижуулжээ.

Эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулж, авто зогсоол, гэрэлтүүлэг, явган хүний зам, ойн төгөл бүхий амралтын орчин, яаралтай түргэн тусламжийн автомашин болон замын хөдөлгөөний зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэн орц, гарцыг нэмэгдүүлснээр иргэд түгжрэлгүй, аюулгүй, ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Онцлох нийтлэлүүд