Цаг үе
2021.03.03 12:03

Сүүлийн 24 цагт 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа


Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 17529 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 32 хүнээс халдвар илэрсэн.

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Эдгээр нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Шинээр илэрсэн 32 тохиолдлын найм нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол 23 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн. Мөн нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Сүүлийн 24 цагт 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт халдварын тохиолдлын 78 хувь буюу 2360 хүн эдгэрээд байна.

Одоогоор 657 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 2, хүнд 7 хүн байгаа" гэв.

Онцлох нийтлэлүүд