ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.06.10 02:06

С.Ганбаатар Монгол банкны Ерөнхийлөгчийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана

С.Ганбаатар нарын УИХ-ын бие даагч гишүүд УИХ-ын даргад хандаж Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг ажилдаа хариуцлаггүй хандсан, мөнгөний бодлогыг алдаатай хэрэгжүүлсэн учраас огцруулах ёстой гэсэн шаардлагыг хүргүүлсэн билээ. Харин үүнд УИХ-ын тамгын газраас хууль зүйн тайлбар хүргүүлжээ. Тодруулбал УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын хүсэлтийн дагуу УИХ-ын хууль эрх зүйн экспертийн албанаас дүгнэлт гаргаж "Монгол банкны Ерөнхийлөгчийг хуульд заасны дагуу зөвхөн УИХ-ын дарга чөлөөлөх санал гаргаснаар асуудлыг хэлэлцэх боломжтой" гэсэн хариуг хүргүүлсэн байна. Ингэснээр Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхгүй болж байгаа юм. Харин С.Ганбаатар гишүүн үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул Монгол банкны ерөнхийлөгчтэй холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ мэдэгдсэн байна.

Онцлох нийтлэлүүд