ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2020.07.01 05:07

С.Одонтуяа үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ


Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны Б/91 дугаар захирамжийн дагуу өнөөдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө.

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32.7-д заасны дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Засаг даргын орлогч Г.Нарангэрэлд даалгалаа.

С.Одонтуяа нь 2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа иргэдрүү чиглэсэн олон бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлсэн нь Баянгол дүүргийн иргэдийн талархлыг хүлээж УИХ-ын гишүүн байх итгэл хүлээлгэлээ.

Онцлох нийтлэлүүд