ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2021.02.23 07:02

С.Чингүүн: Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд хэзээ ч битгий шантар


АНУ-д суралцдаг С.Чингүүний МҮОНРТ-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.


9 хүн, зогсож буй хүмүүс, хоол хүнс болон Тэрээр АНУ-д кабелийн анхны хүүхдийн сувгаар 1977 онд нээгдэж байсан Nickelodeon телевизийн “All That” цувралын дүрийн шонгон шалгаруулалтад 12-15 насны 20 гаруй мянган хүүхэд өрсөлдөж тэнцэж байжээ.

АНУ-ын Nickelodeon хүүхдийн сувгийн жүжигчин С.Чингүүн "Мэргэжлийн жүжигчний ангид сурч байхад комедан болон импьру урлаг нь илүү их таалагддаг байсан. Impru гэдэг нь ямар ч зохиолгүйгээр тухайн цагт жүжигчин өөрөө сэтгэж чаддаг урлаг юм. Жүжигчин хүнд зайлшгүй эзэмших чадваруудаг нэг гэж ойлгож болно. Ер нь миний ертөнц бол тэр чигээрээ л комедиантай салшгүй холбоотой. Тэр дундаа уран чадвар юм. Чингүүн гэдэг жүжигчин ямар ур чадвараар бусдаас ялгардаг вэ гэвэл аргагүй Impru гэж итгэлтэй хэлж чадна.

2 хүн, хүүхэд болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болноХолливудад ажиллаж байгаа жүжигчин хүүхдүүдийн хувьд зураг авалтандаа сайн оролцохоос гадна долоо хоногийн таван өдөр 5 цагийн хичээл хийж, 5 цаг ажиллах ёстой байдаг. Шоуны зүгээс хүүхдүүдэд зураг авалтын талбайд хичээл хийх бололцоогоор хангахаас гадна, тусгай багш нар хуваарийн дагуу хичээл заадаг. Миний хувьд студи дээрээ давтлага авахаас гадна Лос Анжелесийн гэр сургуульд сурдаг. Гэрийн сургууль нь өөрийн боломжид тулгуурлан, хэзээ дуртай үедээ хичээлээ хийдэг давуу талтай. Ихэнхдээ жүжигчин болон олимпын тамирчин хүүхдүүд хамрагдаж 10 жилийн академик боловсрол эзэмшдэг. Өөрийн ажлын онцлогт уялдуулдаг гэх юм уу. Тусгай мэргэжил эзэмшиж байгаа гээд муу дүнтэй суралцах ёсгүй. Ер нь бүх хичээлдээ А,В үнэлгээтэй суралцахыг шаарддаг.

2 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Холливудад ажиллаад жүжиглэх ур чадвар дээрээ дэвшиж байгаа хэдий ч түүнээс илүү зөв хүн болж төлөвших тал дээр илүү суралцаж байгаа гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан амьдралын туршлага гэвэл чамд итгэж, анхаарал тавьж байгаа хүнийг зөв таньж, тэдний итгэлийг алдахгүй байх, тэдэнд үнэ цэнтэй хугацаааг зарцуулах юм. Харин чамайг үл тоосон, атаархсан, дэмждэггүй хүмүүст цагаа битгий үр. Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд битгий шантар гэдгийг илүү их ухаарсан даа" гэв.





С.Чингүүний хувьд 34 ангийн зураг авалтад эргэлзсэн, будилхан, эерэг, цоглог гэх мэт маш олон дүрд хувирчээ. Нэг удаагийн шоу 30 минут байх бөгөөд долоо хоногт нэг ангийн зураг авалт авахад 300 гаруй уран бүтээлчид хамтардаг байна.


Онцлох нийтлэлүүд