ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.09 01:05

С.Эрдэнэ сайд Кувейтын Эмирт бараалхав

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Монгол-Кувейтын парламентын бүлгийн дарга Содномзундуйн Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол-Кувейтын парламентын бүлгийн гишүүн Сундуйн Батболд нар Кувейтын Эмир Амир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жаберт /2014.05.07/ бараалхав.

Кувейтын Эмир Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ, “Хоёр орны хамтын ажиллагаа зөвхөн улс төр, эдийн засгийн хүрээнд бус бусад салбаруудад ч эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд, хоёр орны парламентын бүлэг хоорондын өрнүүлж буй ажлууд хоёр улсын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн" хэмээн онцлон тэмдэглэв.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд, Монгол-Кувейтын парламентын бүлгийн дарга Содномзундуйн Эрдэнэ, УИХ -ын гишүүн, Монгол-Кувейтын парламентын бүлгийн гишүүн Сундуйн Батболд нар Кувейтын Эмир Амир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жаберт бараалхах үеэр уулзалтанд Кувейт-Монголын парламентын бүлгийн гишүүн Сауд Нашми Аль-Херайж болон албаны бусад төлөөлөгчид байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Онцлох нийтлэлүүд