ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.12.08 01:12

“Таван толгой” компани 3.1 сая тонн нүүрс экспортолжээ

Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Таван толгой” компани оны эхний гурван улиралд 3.1 сая тонн нүүрс экспортолжээ. Тус компани энэ онд дөрвөн сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байгаа юм. "Таван толгой” компани коксжих нүүрсээ уурхайн амнаас 55 ам.доллараар борлуулж байна. 2016 онд 4.11 сая тонн нүүрс олборлож, 4.03 сая тонныг экспортолж байсан байна. Экспортын төлөвлөгөөгөө биелүүлэхэд БНХАУ-ын хилийн боомтын хязгаарлалт болон “Таван толгой”, “Энержи Ресурс”, “Эрдэнэ Таван толгой компаниудад олгосон нүүрс тээврийн квотын асуудал хүндээр нөлөөлж байгааг олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлсэн байна. “Таван толгой” компани коксжих нүүрсээ уурхайн амнаас 55 ам.доллараар борлуулж байгаа бол тээвэртэй нөхцөлөөр 75 ам.доллараар, сул коксжих нүүрсийг 35 ам.доллараар экспортлож байгаа аж. Харин орон нутгийн хэрэгцээнд жилд 100 мянга тонн нүүрсийг нэг тонныг нь 15 мянган төгрөгөөр худалдсан аж.


Онцлох нийтлэлүүд