ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.11.12 05:11

Тамхи, согтууруулах ундааг устгалд орууллаа

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I, II хэлтсээс шөнийн цэнгээний газрууд болон тамхи худалдаалахыг хориглосон цэгүүдэд хяналт шалгалт хийх явцад IX хороо "Жаргалант" ХХК-ийн "We", XI дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Аврага чоно" ХХК-ийн "Ozone" зэрэг шөнийн цэнгээний газрууд мөн III хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сити шоп" ХХК зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр удаа дараа согтууруулах ундаагаар үйлчилсэн нь нотлогдож, хууль бусаар олсон орлого болох 212.000 төгрөгийг бэлэн мөнгөөр, 544 пиво, 108 архи, дөрвөн нэр төрлийн 255 хайрцаг тамхийг тус тус хураан улсын орлого болгов.

Дээрх тамхи, согтууруулах ундаанаас хугацаа нь дууссан архи, тамхи илэрснийг дүүргийн Захиргааны Зөвлөлийн гишүүдийн хяналтын дор устгалаа. Ийнхүү Захиргааны зөвлөлийн ахлагч, Засаг даргын орлогч Л.Нармандах иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд зохих зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн үйлчилгээ үзүүлж буй шөнийн цэнгээний газрууд болон хүнсний эрүүл ахуй, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүд, хууль бус үйл ажиллагаатай захиргааны зөрчил удаа дараа гаргадаг бүхий л байгууллагуудад анхааруулга өгөв.

Онцлох нийтлэлүүд