ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.06.19 03:06

Техникийн хяналтын үзлэгийн захиалгат үйлчилгээ нэвтрүүлжээ

Автотээврийн үндэсний төвийнхөн техникийн хяналтын үзлэгийн захиалгат үйлчилгээг нэвтрүүлжээ.

Үр дүнд нь иргэд тээврийн хэрэгслээ хяналтад оруулахын тулд дараалал хүлээхгүйгээр 1900-1234 утсанд цаг захиалж, үзлэгт хамрах боломжтой болжээ. Цаг захиалахад төлбөргүй. Үзлэгийн үндсэн үнэ тариф нэмэгдэхгүй гэнэ.

Улаанбаатар хотод техникийн хяналтын үзлэгийн гурван төв ажлын өдөр 08.30-20.30 цаг, амралтын өдөр 09.00-19.00 цагт ажиллаж байна. Дээрх төвүүд өдөрт 1000-1500 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийдэг аж.

Онцлох нийтлэлүүд