ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2019.06.12 11:06

"Токио-2020" олимпын наадмын бамбарыг танилцууллаа

Токио-2020 олимпын бамбарыг танилцууллаа

"Токио-2020" олимпын наадмын бамбарыг танилцуулах ёслол боллоо. Олимп, паралимпын наадмын бамбар нь сакура цэцгийн таван дэлбээн дүрстэй, алтлаг өнгөтэй, дунд хэсгээсээ галаар үлээх загвартайгаар бүтээгджээ. "J-Village" хөлбөмбөгийн стадионоос эхлэх олимп, паралимпын наадмын галт бамбарын буухиа Япон улсын 47 муж, 857 хотоор дайран 121 өдөр аялах аж. Олимпын бамбарыг нэг хүн 200 метр газарт буухиалан гүйнэ. Нийт 10 000 гаруй хүн буухианд оролцох ажээ.

Онцлох нийтлэлүүд