ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.06.15 11:06

Тоосжилт багасгах усалгааны төхөөрөмж хийжээ

Баянгол дүүргийн Тохижилт үйлчилгээнийхэн усалгааны төхөөрөмж санаачлан хийж машинд суурилуулан өчигдөр туршжээ. 16 тн усны багтаамж бүхий машиныг "Шинэ өргөө" ОНӨААТҮГ-ын ажилчид хийсэн байна. Уг машинаар Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө,Чингүнжав, Амарсанаагийн гудамжны төв замд усалгаа, чийгшүүлэлт хийсэн бөгөөд тоосжилт багасгах зорилгоор өдөр ээлжлэн ажиллуулахаар төлөвлөжээ.

Тоосжилт багасгах усалгааны төхөөрөмжийг ажилчид хийжээ

Онцлох нийтлэлүүд