Спорт
2014.12.29 09:12

​Торрес : "Би гэртээ эргэн ирлээ"

Нэгэн цагт Испаний шигшээ багийн түүчээ болон гялалзаж явсан Фернандо Торрес байгалийн жам ёсоор залуу цагийн эрч хүчээ алдан Челси, Милан багуудын сэлгээний сандлаас хөндийрч эс чадан сүүлийн хэдэн жилийг өнгөрөөсөн билээ. Тэгвэл түүний унаган баг Атлетико М өнөөдөр "тэнэмэл хүү"-гээ ирээдүйд худалдан авах болзолтой, энэ цаг үедээ бол зээлийн гэрээгээр 2016 оны зун хүртэл тоглуулахаар гэрт нь авчирлаа. Өдгөө 30 настай Торрес "Атлетико"Мадридад 2001-ээс 2007 он хүртэл тоглож байгаад Английн Ливерпүүлд зарагдаж байсан . Атлетикогийн хүүхдийн, залуучуудын, насанд хүрэгчдийн бүхий л ангилалд од болон гялалзаж явсан тэр төрөлх багтаа эргэн ирж хөлбөмбөгчийн хувиар сүүлчийн он жилүүдээ өнгөрөөх болсондоо туйлын баяртай байгаагаа өөрийнхээ твитерт бичиж үлдээжээ.

Б.Хулан

Онцлох нийтлэлүүд