ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2017.11.12 03:11

Трамп Ким Чен Унтай нөхөрлөхийг хүсч байгаагаа мэдэгдэв

trumph

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай нөхөрлөхийг маш их хичээж байгаа бөгөөд хэзээ нэг өдөр амжилтад хүрнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн талаар "РИА Новости" агентлаг мэдээлжээ.

Тэрбээр твиттер хуудастаа "Ким Чен Уныг би хэзээ ч "тагдгар, тарган" гэж хэлээгүй байхад тэр яагаад намайг "хөгшин" гэж нэрлэж байгаа юм бэ? Би түүнтэй найз болохыг хүсч байгаа бөгөөд хэзээ нэгэн цагт энэ биелэлээ олно гэдэгт итгэж байна" хэмээн жиргэсэн байна.

Өмнө нь хоёр орны удирдагчид бие биенээ багагүй “муу” хэлсэн. Трамп НҮБ-ын индэр дээрээс Хойд Солонгосын удирдагчийг амиа хорлох эрхэм зорилгоо биелүүлж яваа "хүн пуужин" хэмээн хэлсэн. Мөн тэрээр БНАСАУ-ын талаас АНУ-д аюул занал учруулвал тус улсыг үнсэн товрог болгоно хэмээн мэдэгдсэн билээ. Түүний үгийн хариуд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Трампыг "галзуу солиотой" хэмээн нэрлээд, хамгийн хатуу арга хэмжээ авахаа амалж байсан билээ.

Онцлох нийтлэлүүд