ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2015.01.21 09:01

Тусгай хяналтын дэд хороо нууц асуудлаар хуралдана

Байнгын хороодын хуралдааны хуваарийг хүргэж байна.

2015 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 21-НЫ ӨДРИЙН БАЙНГЫН БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 21-ний Лхагва гарагт:

  • Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг 09.00 цагаас "Б" танхимд.

ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 21-ний Лхагва гарагт:

1.Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас "А" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл"-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан "А" танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

  • "Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Гацууртын ордын тухай, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Г" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлнэ/;
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл"-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлнэ/;
  • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.03-ны өдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

4.Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны дараа "Г" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Нууц асуудлаар.

5.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Б" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын заалт хүчингүй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрсөлдөөний тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

Онцлох нийтлэлүүд