Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Их уншсан

Төрийн хошой шагналт, зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиох билээ.

Уг ойн хүрээнд түүний хүрэл хөшөөг төрсөн нутагт нь босгохоор иргэд санаачлага гаргажээ. Тодруулбал, Жигмэдийн Дашдаваа түүний хөшөөг босгохоор санаачилж, 500 мянган төгрөгтэй данс нээн иргэдээс хандив цуглуулж байгаа аж.

Түүнчлэн уг хөшөөний загварыг Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дархан аварга Х.Батмөнх, дархан аварга Ш.Батсуурь нарын хөшөөг урласан Б.Говьсайхан бүтээжээ.