ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.02.03 11:02

”Туушин” зочид буудалд гал гарлаа

Хотын төвд байрлах "Бэст Вэстэрн Примьер Туушин" зочид буудлын 17 давхарт өнөө өглөө гал гарсан байна. Онцгой байдлын албаны эх сурвалжаас тодруулахад "Өнөөдөр 10.13 цагт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны "Туушин" зочид буудлын үзелийн өрөөнд гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирснээр дуудлагын дагуу Аврах гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах 1,2 дугаар тасаг ажиллаж гал түймрийг унтрааж, гал түймрийн улмаас утаажилт ихтэй байсан тул зочид буудлын дээд давхаруудад байсан иргэд, зочдын аюулгүй газарт гаргаж амь биеийг нь авран хамгаалсан" гэлээ.

Онцлох нийтлэлүүд