ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.08.01 05:08

Түгжрэлтэй бүсэд оршин суугчдаас судалгаа авна

Улаанбаатар хотын ерөнхий менежер өнөөдөр дараах шуурхайн үүргийг өглөө. 

  1. Улаанбаатар хотын түгжрэлтэй бүсэд оршин суугч иргэдийн авто тээврийн хэрэгслийн дугаар, хаяг байршлын судалгааг наймдугаар сарын 7-ны дотор гаргаж Нийслэлийн тээврийн газарт хүргүүлэх. /ЧД, СБД, БЗД-үүдийн ЗДТГ/

2. 2014-2015 оны өвөлжилтын бэлтгэл ажлын явцын тайлан мэдээг 2014 оны 08 дугаар сарын 15-ны дотор Захирагчийн ажлын албаны ИБХ-т ирүүлэх. /Дүүргүүдийн ЗДТГ, Харьяа газар /

3. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2014 оны А/133 дугаар “Өргөтгөсөн худалдаа зохион байгуулах тухай” тушаалын хэрэгжилтийг хангуулж ажиллах.     /Дүүргүүдийн ЗДТГ/

4. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/648 дугаар “Хог хаягдлын зориулалтын уут тараах ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн хэрэгжилтийг хангуулж ажиллах,

  • хог хаягдлын зориулалтын уутыг тараах зохион байгуулалтын схемийн дагуу бэлтгэл ажлыг зохион байгуулах,
  • хороо, СӨХ, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, супермаркет, ус түгээх байруудаар дамжуулан уутыг тараах ажлыг 09-р сарын сарын 01-нээс эхлүүлэх. /Дүүргүүдийн ЗДТГ, Ус сувгийн удирдах газар/

 

5. Дүүргийн өмчид бүртгэлтэй усан оргилуур болон байгууллага, аж ахуйн нэгжүүдийн усан оргилууруудын хэвийн үйл ажиллагааг хангуулах,  хяналт тавих талаар зохион байгуулсан ажлынхаа тайланг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ТХХУХ-т  албан бичгээр ирүүлэх.

Жич: Зохион байгуулсан ажлын талаарх нэгдсэн тайланг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, холбогдох арга хэмжээ авна.  

     

Онцлох нийтлэлүүд