Гадаад
2020.11.21 01:11

​Түүхэнд анх удаа ээж охин хоёр хамтдаа онгоц жолооджээ


Дэлхийн нисэхийн түүхэнд анх удаа ээж охин хоёр хамтдаа нэг онгоц жолооджээ. Ээж Сьюзи, охин Донна Гаррет нар нэг баг болж, Америкт дотоодын нислэг үйлдсэн байна.

Уг үйл явдал өнгөрсөн жил болсон ч саяхнаас нийгмийн сүлжээгээр энэ талаарх мэдээ хурдацтай тархсан байна. Сьюзи "Би охинтойгоо ажиллах их дуртай. Миний туулсан амьдралыг хүүхэд маань бас адилхан туулж явааг харах үнэхээр сайхан байна. Охин маань SkyWest /авиа компани/ гэр бүлийн нэг гишүүн. Энэ бол охинд маань тохирсон сайхан мэргэжил. Охинтойгоо хамт ажиллах үнэхээр сайхан санагддаг " гэжээ.

Сьюзи Гаррет нисгэгчээр 30 гаруй жил ажилласан байна. Түүнийг нисгэгч болж байх үед тэрбээр анхны эмэгтэй нисгэгчдийн нэг байв. Түүний нөхөр Даг мөн л нисгэгч аж. Тэд охин хүү хоёртой бөгөөд хүүхдүүд нь багаасаа авиа салбарт өсөж торнин, энэ ертөнцөд хүүхэд насаа өнгөрөөжээ.


Онцлох нийтлэлүүд