Нийгэм
2020.11.22 05:11

ТӨВ АЙМАГ ЗУУНМОД СУМ: “Нэг сум-нэг бүтээгдэхүүн-2020” үзэсгэлэн худалдаа шилдгүүдээ тодрууллаа

“Нэг сум-Нэг бүтээгдэхүүн-2020” үзэсгэлэн худалдааг 16 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Төв аймгийн 24 сумын 180 гаруй баялаг бүтээгчдийн 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэгдсэн байна. “Шилдэг сум”-аар Алтанбулаг сумын ЗДТГ-ын хамт олон, “Шилдэг хоршоо”-оор Батсүмбэр сумын “Сөгнөгөрийн хишиг” хоршооны хамт олон, “Экологийн цэвэр органик бүтээгдэхүүн”-ээр Эрдэнэ сумын “Монпеллетс” ХХК-ийн “Хонины ноосон бордоо”, “Хүнсний шилдэг бүтээгдэхүүн”-ээр Баянчандмань сумын “Баянбараат оргил” ХХК-ийн талх нарийн боов, “Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр Баянчандмань сумын “Чандмань Оргил трейд” ХХК-ийн “Шүүдэр” брэндийн салфетик, “Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн”-ээр Баян-Өнжүүл сумын Ш.Жамьянмядагийн үйлдвэрлэсэн арьсан эдлэл, зүү ороосон бүтээгдэхүүн, “Мөнгөн богц”-оор Жаргалант сумын “Голден Арвай” ХХК-ийн “Арвайн гурил” шалгарлаа. Мөн Зуунмод сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Д.Билгүүн, Баянхангай сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Э.Рэнцэндорж, Эрдэнэ сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч З.Лодой, Баянжаргалан сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Б.Тунгалаг-Эрдэнэ нар тус бүр аймаг хөгжүүлэх сангийн 10 сая төгрөгийн "Зээлжих эрх"-ийн эзэн боллоо. “Хэрэглэгчийн баталгаат бүтээгдэхүүн”-ээр Алтанбулаг сумын “Үйлчин бүлэг”-ийн үйлдвэрлэсэн цэмбэн гутал, Баянцогт сумын “Гранд Пиглет” компанийн үйлдвэрлэсэн гахайн мах, махан бүтээгдэхүүн, Борнуур сумын Халиун буга ойн нөхөрлөлийн Г.Тогмидын үйлдвэрлэсэн "Эвтэй 4 амьтан” бүтээл шилдгээр тодорч Алтан медаль хүртлээ.

Онцлох нийтлэлүүд