ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2014.05.17 12:05

Төгөлдөр хуурчид Эрдэнэтэд өрсөлдөнө

Хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын  улсын  хоёрдугаар уралдаан  өнөөдөр Эрдэнэт хотноо эхэлж байна. Орон нутагт амьдарч буй  хүүхдүүдэд  төгөлдөр  хуурыг  сурталчилж, хөгжмийн боловсрол олгох зорилгоор тус  уралдааныг “Эрдэнэт авьяастан” ТББ-ынхан Орхон  аймагт зохион байгуулж буй юм.
Тус уралдаанд хот, хөдөөгийн төгөлдөр хуур сонирхон суралцагч 4-18 насны  200 гаруй хүүхэд оролцохоор  бүртгүүлсэн байна. Оролцогчид ганцаарчилсан болон хосын төрлөөр өрсөлдөх ба СУИС, ХБК-ийн төгөлдөр  хуурын мэргэжлийн багш нар  шүүн явуулах аж. Уралдааны шагналтангууд ням гарагт тодорно.

Онцлох нийтлэлүүд