ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.06.03 02:06

Төмөр замын бүтээн байгуулалтанд залуус оролцоно

 -Ухаа худаг-Гашуун сухайтын төмөр замын бүтээн байгуулалтад ажиллах залуусыг Солонгост бэлтгэнэ-

“Монголын төмөр зам” /МТЗ/ ТӨХК, Монголын залуучуудын холбоо /МЗХ/, Төмөр замын МСҮТ хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ. Энэ хүрээнд Төмөр замын МСҮТ төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээндМТЗ, МЗХ-той хамтран мэргэжилтэй ажилтныг үе шаттайгаар бэлдэх ажээ. Монголын залуучуудын холбоо нь  талуудын захиалгын дагуу өөрийн дэргэдэх хөдөлмөр зуучлалын байгууллага болох Залуучуудын Хөдөлмөрийн төв биржээр дамжуулан хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэх, хүний нөөц бүрдүүлэх тал дээр хамтран ажиллах юм байна. Санамж бичиг байгуулснаар төмөр замын мэргэжлээр 20 залууг гурван сарын хугацаанд БНСУ-д үйлдвэрлэлийн дадлага хийлгэхээр болсон байна. Залуус сурч ирээд Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцохыг албаныхан онцоллоо.

Түүнчлэн Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн оноос эхлэн “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж эхлүүлсэн юм. Энэ хүрээнд өнгөрсөн онд 3000 гаруй залуучуудыг түр болон байнгын ажлын байраар хангасан бол бол энэ онд 10 мянган оюутан, залуусыг хамруулахаар Хөдөлмөрийн яамтай гэрээ байгуулан ажиллаж байгаа ажээ.

Онцлох нийтлэлүүд