ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.09.12 12:09

Төрийн албаны шалгалтын бүртгэл ирэх сарын 1-нээс эхэлнэ


Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр хуралдаанаар “Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журам”-д заасны дагуу төрийн албаны ерөнхий шалгалтын товыг нийтэд мэдээлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн ажлын албанд үүрэг болгосон.

Мөн уг хуралдаанаар Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах үүрэг бүхий төв комиссыг долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Шалгалтын бүртгэл иэрх сарын 1-30-ны хооронд явагдана. Шалгалтыг 11 дүгээр сарын 11-ний өдөр улс орон даяар эхлүүлж 11 дүгээр сарын 20 хүртэл зохион байгуулахаар болжээ.

Онцлох нийтлэлүүд