ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.11.15 10:11

Төрийн гурван ждү (жудо биш)

- ФЕЛЬЕТОН-


-ЖДҮ.I... төрийн яр

- ЖДҮ.II “Жижиг, дунд үйлдвэр” буюу дарга нарын компанийн халхавч нэр.

-Жидүү... малын яр өвчин

- Жидүү, жидүү төст өвчин... малын төрөл бүрийн яр.

ЖДҮ өргөл.. ЖДҮ олж өгсөн хүнд ногдох 10 хувийн шимтгэл.

ЖДҮ универсал... бүх төрлийн ЖДҮ-д таардаг нэг төсөл.

ЖДҮ тогтмол (Jduconst.)- 950 сая төгрөг.

-10 хувийн ЖДҮ... Өөрөө ЖДҮ авахаас гадна хүнд ЖДҮ олж өгөөд 10 хувийн суутгал, харамж авч амьдрах арга зам.

-Жидүү дэгдвэл малгүй болно, ЖДҮ идвэл төргүй болно... Ард түмний совин.

-Ум ждү ждү сюда сюда хумпад! ... ЖДҮ бүтээх тарни.

-ЖДҮ гурав хуваагдавч 950 саятай ... ЖДҮ омогшил.

-Ах нь, намдаа гурван ЖДҮ-тэй, наадамд гурван найраатай хөөн ... ЖДҮ аархал.

-ЖДҮ, ЖДҮ төст сан... төрийн ярнууд

“Төрийн 27 сан” .... төрийн 27 ЖДҮ.

Гурван эрдэнийн (Эрдэнээгийн биш) ЖДҮ.... хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг сүлжсэн чандмань ЖДҮ.

Дөрөв дэх ЖДҮ-члэл... хувьдаа хэвлэл мэдээллийн хэрэгслэлтэй ЖДҮ-чин.

Төрийн гурван ЖДҮ (Энд Улсын ерөнхий ЖДҮ-ч (Жүдоч биш), Улсын их ЖДҮ-ч, Засгийн газрын ерөнхий ЖДҮ-ч багтана).

-Төрийн гурван ЖДҮ минь... баригдаж ч нэг, баригдахгүй ч нэг хусах шиг ээ... Ардын дуу.

-Наад түрийвчийг чинь би хэрэглэхээ болиод удсан... Яаж яваад дотор нь тэрбум төгрөг орчихдог юм бол, бүү мэд... ЖДҮ мэлзээн

-Таминь ээ. Айл ухдаг хулгайчийг бариарай, Миний малын хулгай энд ямар хамаатай юм бэ... ЖДҮ-ч гэрчийн мэдүүлэг.

-ЖДҮ-чин ЖДҮ-чиндээ дургүй”... Зүйр үг.

-Бид хоёр чинь нэг тогооноос ЖДҮ идэж явлаа...Асрамжийн газар болсон яриа.

-Жидүү малын өвчин, ЖДҮ төрийн өвчин... Зүйр үг.

-ЖДҮ ялна. Өмнөх сонгуулийн уриа.

-Олныг баясуулагч ЖДҮ... Үнд эсний бөхийн цол чимэг.

-ЖДҮ ордон... Засгийн газрын ордон.

-“Гарыг нь ЖДҮ-д , хөлийг нь тендерт хүргэх”... Дарга нарын хүүхэд эрийн цээнд хүрэх.

-Хулгай хийж болдоггүй гэж сануулахгүй яасан юм бэ, та нар буруутай... шинэ ЖДҮ-чний өчиг

-Үндэсний их ЖДҮ-г 10 жил дараалан завсаргүй хүртэж татвар төлөгч биднийгээ баясуулсан... бөхийн тайлбарлагчийн яриа.

-ЖДҮ өгөхгүй бол ЖДҮ-гээ төлөхгүй... аж л а а с халагдсан ЖДҮ-чний үг.

-Миний мөнгө надад хамаагүй... Их гарын ЖДҮ- чний үг.

-Уучлалт гуйхгүй ээ, би хулгай хийсэн болохоос хулгай хийгээгүй юм чинь... ЖДҮ-чний ярилцлага.

-Сүртэйш дээ. Хүн ЖДҮ л авсан гэдгээ хэлээд байхад чинь, ЖДҮ авсан гэж гүтгэхээ болиорой... ЖДҮ тайлбар.

-Байзаарай, байзаарай. Би ЖДҮ билүү, миний дүү ЖДҮ билүү?... Бадарчингийн паян.

-Эхнэр маань найз залуутайгаа нийлээд, надад мэдэгдэлгүйгээр, нууцаар “тэгсэн” байна... ЖДҮ-д холбогдогчийн гомдлоос.

-Эхлээд өөрийнхөө ЖДҮ-г гол гаргачихаад дараа нь та нарынхыг... Монголын уран сайхны кино.

-Хүү минь, хоёр том ЖДҮ зодолдож байхад шоолж болдоггүй юм... Ням өвгөний яриа(Тунгалаг тамир).

-Сүхбаатар жанжин: ЖДҮ авсан эзнийг нь олов уу. Дотоодыг хамгаалахын дарга: ЖДҮ-гийн мөнгө орсон компанийг олсоон. Сүхбаатар: Биш ээ, цаад эзнийг нь... "Өглөө" киноны хэсэг.

Онцлох нийтлэлүүд