ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.03.26 01:03

Т.Бадрал: Гурван удаагийн тусгай нислэгээр 750 гаруй иргэнийг авчирна

Image result for ОБЕГ-ын дарга Т.Бадрал

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Нийт 4,805 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ дипломат төлөөлөгчийн газруудад гаргажээ. Олон улсын хэмжээнд 100 гаруй улс иргэдээ бусад улс орноос татаж авч байна. Дөрөвдүгээр сарын 2-нд 08:00 цагт БНСУ руу дараагийн ээлжийн тусгай үүргийн онгоц илгээнэ. 3-нд Япон улс руу, 4-нд 08:30 цагт БНСУ руу тусгай үүргийн онгоц илгээнэ. Гурван удаагийн тусгай нислэгээр 750 гаруй иргэнийг эх оронд нь авчрах боломжтой гэж үзэж байна хэмээн мэдэгдлээ." гэв. Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдэд хоёр үндсэн шаардлагыг тавина. Үүнд:

  1. Тусгаарлах байранд байх 21 хоногийн төлбөрийг төлнө.
  2. Байгаа улс орондоо шинжилгээнд хамрагдсан байх. Шинжилгээний бичгийг үндэслэж, онгоцонд суух зөвшөөрлийг өгнө гэдгийг анхаарууллаа.

Онцлох нийтлэлүүд