ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2017.06.05 12:06

Т.Бархүү ялагчаар тодорч 20 сая төгрөгийн эзэн боллоо

Хоёр сарын турш үзэгчдийг зурагтны өмнө уяж чадсан “Яг түүн шиг-2” шоу өчигдөр 10 дахь дугаараа үзэгчдэдээ хүргэн ялагчаа тодрууллаа. “Яг түүн шиг-2” шоуны хоёрдугаар улирлын ялагчаар жүжигчин Т.Бархүү шалгарч 20 сая төгрөгийн эзэн боллоо. Тэрээр шоу эхэлсэн цагаас хойш үзэгчдийг байлдан дагуулж гурван дугаарын ялагч болоод байсан бөгөөд ийнхүү финалын нэвтрүүлэгт алдарт “Aerosmith” хамтлагийн дуучин Steven Tyler болон тайзнаа бут авч шүүгч, үзэгч, оролцогчдоос нийт 54 оноо цуглуулан бусдаасаа хол түрүүллээ.

Т.Бархүү ялагчаар тодорсон торгон агшиндаа “Та нартаа маш их баярлалаа. Хэлэх үг олдоггүй юм байна.Энэ бол амьдралд тохиох ховор боломж. Ийм боломжийг олгож өгсөн Боловсрол телевизийнхэндээ баярлалаа. “Х-Түц” хамтлагийнхандаа баярлалаа. Энэ хорвоод намайг хүн болгож өгсөн ээж, аавдаа маш хих баярлалаа. Аав минь тэнгэрийн орноос харж байгаа байх. Өнөөдөр энэхүү тайзан дээр намайг та нарт ийм гайхалтай үзүүлбэр үзүүлэхэд дандаа дэмжиж байсан түүнд би хайртай ч зоригтоогоор хайртай гэж тийм ч олон хэлж байгаагүй байх. Надтай хамт олон шөнө энэ нэвтрүүлгийн төлөө нойргүй хоносон Одончимэгтээ хайртай шүү. Би та нарынхаа итгэлийг алдахгүй байх болно. Намайг дэмжсэн найз нөхөд, дэмжигч, шүүгч нартаа баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Финалын нэвтрүүлгийн зочин шүүгчээр поп дива Т.Ариунаа уригдан шүүгч Н.Онон, Б.Наранзун нарын хамт ажилалаа.

Арван дугаарын турш оролцогчдыг маань тив дэлхийн оддын дүрд хувиргах хүндхэн даалгаварыг ОХУ-ын тусгай нүүр хувиргалтын “FX Pro LAB” компанийн Алексей Ивченкогоор ахлуулсан багийнхан хийж гүйцэтгэсэн юм.


Онцлох нийтлэлүүд