ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2015.01.02 05:01

УАШ жудогийн тэмцээн нэгдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд болох нь

Улсын аварга шалгаруулах Жудо бөхийн насанд хүрэгчдийн тэмцээний тов тодорсон байна. Нэгдүгээр сарын 9-11-нд "Буянт-Ухаа" спортын ордонд жудогийн тамирчид Монгол Улсын аварга цолны төлөө өрсөлдөх нь.

Жудо бөхийн эрэгтэйчүүдийн улсын аварга 1978 оноос хойш 38 дахь нь болох гэж байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд 1993 оноос хойш 23 дахь улсын аварга юм.

Тухайн жиндээ түрүүлсэн тамирчин энэ онд эх орноо төлөөлөн тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдэд өрсөлдөх эрхийг авах юм.

Онцлох нийтлэлүүд