ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2017.04.10 07:04

УДЭТ-ын уран бүтээлчид аялан тоглолтоо Дорнод аймгаас эхэлнэ

УДЭТ-ын уран бүтээлчид “УДЭТ-ын аялал тоглолт-2017”-ын анхны салхийг наран ургах Дорнод нутгаас эхлэх гэж байна.

Тус аймгийн Чойбалсан хотод энэ сарын 21-23-нд У.Шекспир "Ромео, Жульетта" сонгодог жүжиг, Я.Баяраа, Б.Хишигзаяа "Царцаа Намжил" хүүхдийн жүжгийг тус тус толилуулах юм.

Тэнгэрлэг үнэнч хайрын тэмдэг болон мөнхөрсөн дурлалын түүх “Ромео, Жульетта” жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий зураачаар СТА Д.Ариундэлгэр, хувцасны дизайнераар Н.Үнэнбат ажилласан бол гол дүр Ромеод жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттад жүжигчин Ч.Сэлэнгэ нар дүр бүтээх юм.

Тоглолтын дараа үзэгчтэй уран бүтээлчдийн уулзалт хийх юм.

Аялал тоглолтын хүрээнд тус театрын уран бүтээлчид Дархан хотод энэ сарын 28,29,30-нд
Ш.Гүрбазар "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжиг, Я.Баяраа, Б.Хишигзаяа "Царцаа Намжил" хүүхдийн жүжиг, Эрдэнэт хотод ирэх сарын 2,3,4-нд Ш.Гүрбазар "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжиг, Я.Баяраа, Б.Хишигзаяа "Царцаа Намжил" хүүхдийн жүжгийг тус тус орон нутгйин үзэгчиддээ өргөн барих юм.

Онцлох нийтлэлүүд