ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2018.09.03 11:09

УИХ-ын гишүүн Д.Мурат, сэтгүүлч Д.Майцэцэг нарын шүүх хурал маргааш болно

Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн гарах болсон. Тодруулбал, тэрээр Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн хувийн чатаараа садар самуун зургаа явуулж, дарамталсан аж. Харин уг мэдээллийг анх "News channel" телевизийн сэтгүүлч Д.Майцэцэг олон нийтэд хүргэсэн. Үүнийг УИХ-ын гишүүн Д.Мурат сэтгүүлч Д.Майцэцэгийг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгсөн юм.

Маргааш Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Д.Мурат, сэтгүүлч Д.Майцэцэг нарт холбогдох шүүх хурал болох гэж байна.

Онцлох нийтлэлүүд